Сэмжид Хужирт
Logo
Монголын анхны хувийн рашаан сувилал · 2003 оноос

Амралт,рашаан,сэргэлт

«Хужиртын хөх сувд» халуун рашаан, «Хужиртын хар сувд» эмчилгээний шавраар байгалийн аргаар эрүүлжин урт насалъя.

2003
Үүссэн он
50+
Мэргэжлийн ажилтан
250
Зуны багтаамж
380км
УБ-аас зай
Resort
Nature
Therapy
Бидний тухай

Сэмжид Хужирт Рашаан Сувилал

Сэмжид Хужирт рашаан сувилал нь анх 2003 онд байгуулагдсан Монголын анхны хувийн сувиллуудын нэг юм.

Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхон голын сав газар, эртний Хархорин, Эрдэнэзуу хийд, Төвхөн хийд, Шанх хийд, Улаан цутгалан зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай ойролцоо байрладаг.

«Хужиртын хөх сувд» халуун рашаан, «Хужиртын хар сувд» эмчилгээний шавраар голлон эмчилгээ хийхийн сацуу европ болон монгол уламжлалт эмчилгээнүүдийг хийдэг.

Нарийн мэргэжлийн эмч болон үйлчилгээний 50 гаруй ажилтантай. Өвлийн улиралд 180, зуны улиралд 250 гаруй зочин нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай.

2003
Үүссэн он
50+
Мэргэжилтэн
250
Зочны багтаамж
Улирал нээлттэй
Улаанбаатараас 380 км. Хатуу хучилттай засмал замаар холбогдсон. Жилийн 4 улиралд нээлттэй.
Дэлгэрэнгүй унших →
Эмчилгээний төрлүүд

Эмчилгээ & Үйлчилгээ

Бүгдийг үзэх →

Loading...

Эмчилдэг өвчнүүд

Хужиртын рашаан, шавраар эмчилдэг өвчнүүд

Тэр дундаа нуруу, үе мөчний өвчинд онцгой үр дүнтэй.

Үе мөчний өвчин
Түнхний мултрал & дутуу хөгжил
Нуруу нугасны гэмтэл & дараах үлдэц
Ясны бэртэл & удаашралт
Тулгуур хөдөлгөөний эрхтний өвчнүүд
Нуруу нугасны саа, саажилт
Нойргүйдэл & архаг ядрах
Шээс задгайрах & цистит
Мэдрэлийн системийн өвчнүүд
Хагалгааны дараах наалдац
Эмэгтэйчүүдийн үргүйдэл
Түрүү булчирхайн архаг үрэвсэл
Намарс & хайрст үлд
Харшлын болон мэдрэлийн гаралтай арьсны өвчнүүд
Байр, өрөөнүүд

Өрөө, байрны төрлүүд

Өрөө бүр халуун хүйтэн ус, боловсон ОО-той. Олон сувгийн TV, интернет.

Бүгдийг үзэх →
Люкс өрөө
Люкс өрөө
113,000₮/ шөнө

Люкс өрөө

Орчин үеийн тав тухтай люкс өрөө.

Хагас Люкс өрөө
Хагас Люкс
93,000₮/ шөнө

Хагас Люкс өрөө

Люкс өрөөний бүх тохижилттой, илүү хүртээмжтэй үнэтэй.

Супер Люкс өрөө
Супер Люкс
135,000₮/ шөнө

Супер Люкс өрөө

Их хэмжээний тав тухтай супер люкс өрөө.

Байршил & Хүрэх зам

Хэрхэн хүрэх вэ?

Google Maps-д нээх

Хаяг

Өвөрхангай аймаг, Хужирт сум, Монгол улс

Зай & хугацаа

Улаанбаатараас
380 км
5–6 цаг
Арвайхээрээс
90 км
~1.5 цаг
Хархориноос
54 км
~1 цаг

Тээврийн мэдээлэл

Зорчигч тээврийн автобус УБ хотоос өдөр бүр 14:00 цагаас Драгон төвөөс явна. Хужирт сумаас өдөр бүр 10:00 цагаас УБ хот руу явна.

Билет захиалга:

46.9022°N, 102.778°E
Чиглэл авах

Эрүүлээр урт насалъя

QPay, карт болон банкны шилжүүлгээр төлнө үү.