
Бидний тухай
Сэмжид Хужирт Рашаан Сувилал
Сэмжид Хужирт рашаан сувилал нь анх 2003 онд байгуулагдсан Монголын анхны хувийн сувиллуудын нэг юм.
Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхон голын сав газар, эртний Хархорин, Эрдэнэзуу хийд, Төвхөн хийд, Шанх хийд, Улаан цутгалан зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай ойролцоо байрладаг.
«Хужиртын хөх сувд» халуун рашаан, «Хужиртын хар сувд» эмчилгээний шавраар голлон эмчилгээ хийхийн сацуу европ болон монгол уламжлалт эмчилгээнүүдийг хийдэг.
Нарийн мэргэжлийн эмч болон үйлчилгээний 50 гаруй ажилтантай. Өвлийн улиралд 180, зуны улиралд 250 гаруй зочин нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай.
Улаанбаатараас 380 км. Хатуу хучилттай засмал замаар холбогдсон. Жилийн 4 улиралд нээлттэй.
Эмчилдэг өвчнүүд
Хужиртын рашаан, шавраар эмчилдэг өвчнүүд
Тэр дундаа нуруу, үе мөчний өвчинд онцгой үр дүнтэй.
Байршил & Хүрэх зам
Хэрхэн хүрэх вэ?
Тээврийн мэдээлэл
Зорчигч тээврийн автобус УБ хотоос өдөр бүр 14:00 цагаас Драгон төвөөс явна. Хужирт сумаас өдөр бүр 10:00 цагаас УБ хот руу явна.
Билет захиалга: 9011-5757, 8802-2304
