Цуцлалт ба буцаалт
Цуцлалт, буцаалтын журам
Захиалгаа өөрчлөх, цуцлах болон төлсөн төлбөрөө буцаан авах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэхийг тайлбарлав.
Сүүлд шинэчилсэн: 2026.11.24
Баталгаажаагүй хүсэлт
Баталгаажаагүй хүсэлтээ цуцлах бол хүлээн авалтад мэдэгдэнэ үү. Хүлээх хугацаандаа баталгаажаагүй хүсэлт автоматаар цуцлагдана. Урьдчилгаа төлөөгүй бол ямар нэг хураамж байхгүй.
Урьдчилгаа төлсөн захиалгыг цуцлах
Урьдчилгаа төлсөн захиалгыг цуцалбал сувилал урьдчилгааны 20%-ийг хураамж болгон авч, үлдсэн 80%-ийг буцаан олгоно. Буцаалтын хүсэлтийг байрлах хугацаа, үйлчилгээ эхлэхээс өмнө гаргана.
Жишээ: 500,000 ₮ урьдчилгаа төлсөн бол 100,000 ₮ хураагдаж, 400,000 ₮ буцаан олгогдоно.
Цуцлах хүсэлтээ байрлах хугацаа эхлэхээс өмнө хүлээн авалтад мэдэгдэнэ үү. Ажилтан хүсэлтийг бүртгэж, буцаан олгох дүнг танд мэдэгдэнэ.
Буцаан олголт хэрхэн хийгдэх
Буцаан олголтыг бэлнээр эсвэл банкны шилжүүлгээр хийнэ. Ажилтан хугацаа, хэлбэрийг танд баталгаажуулж, буцаан олголт бүрийг таны захиалгын төлбөрийн түүхэд бүртгэнэ.
Төлбөрийн үлдэгдлээ Миний захиалгууд хэсгээс харах боломжтой.
Огноо өөрчлөх
Огноо өөрчлөх бол хүлээн авалтад аль болох эрт мэдэгдэнэ үү. Ажилтан хүсэлтийг шалгаж, өөр огноонд өрөө сул эсэхийг танд мэдэгдэнэ.
Ирээгүй тохиолдол
Байрлах хугацаа эхлэхээс өмнө цуцлаагүй, ирээгүй бол захиалгыг ирээгүй гэж бүртгэж, ор чөлөөлөгдөнө. Энэ тохиолдолд дээрх буцаалтын журам автоматаар хамаарахгүй тул төлсөн урьдчилгааны талаар хүлээн авалттай холбогдоно уу.
Цуцлах, өөрчлөх хүсэлт · 8802-1191 · Захиалгын нөхцөл