Үндсэн хэсэг / Skip to content

Эмчилгээний төрлүүд

Эмчилгээ & Үйлчилгээ

Дэлхийд нэртэй рашаан, шавар, уламжлалт эмчилгээгээр эрүүлжин урт насалъя.

Эмчилгээний үйл явц

Эмчтэй зөвлөлдөж тохирох эмчилгээг сонгоно. Үйлчилгээний багц, хоол, эмчилгээний үнэ болон багтах зүйлсийг хүлээн авалтаас баталгаажуулна уу.

Ирэхийн өмнөх бэлтгэл, илгээх бичиг

Эмчилгээ

Рашаан, шавар, уламжлалт эмчилгээ

«Хөх Сувд» Халуун Рашааны ЭмчилгээШилдэг

Халуун рашаан

«Хөх Сувд» Халуун Рашааны Эмчилгээ

Дэлхийд нэртэй «Хужиртын хөх сувд» халуун рашааны эмчилгээ. Цусны эргэлтийг сайжруулж, мэдрэлийг тайвшруулна.

«Хар Сувд» Шаварын ЭмчилгээАлдартай

Эмчилгээний шавар

«Хар Сувд» Шаварын Эмчилгээ

«Хужиртын хар сувд» — үе мөчний өвчин, нуруу нугасны гэмтэл, арьсны өвчинд онцгой үр дүнтэй.

Монгол Бариа Засал

Уламжлалт эмчилгээ

Монгол Бариа Засал

Монгол уламжлалт бариа засал — булчин ясны тогтолцоог засаж, ядаргааг арилгана.

Физик Эмчилгээ & РеабилитациМэргэжилтэн

Физик эмчилгээ

Физик Эмчилгээ & Реабилитаци

Мэргэшсэн эмч нарын удирдлаган дор тусгайлсан реабилитаци.

Европ Уламжлалт Эмчилгээ

Европ эмчилгээ

Европ Уламжлалт Эмчилгээ

Европын уламжлалт эмчилгээний аргуудыг монгол рашааны эмчилгээтэй хослуулан хийдэг.

7 Хоногийн Эмчилгээний КурсХамгийн сайн

Иж бүрдэл курс

7 Хоногийн Эмчилгээний Курс

Рашаан, шавар, бариа засал, физик эмчилгээг хослуулсан 7 хоногийн иж бүрдэл курс.

Физик эмчилгээ

Эмчилгээний аппаратууд

Эмчилгээг эмчийн үзлэгийн дараа таны биеийн байдалд тохируулан томилно. Үнэ, хугацааг хүлээн авалтаас лавлана уу.

Дулаан эмчилгээ

Хаш чулуун халдаг массажны ор

Хаш чулуун ор

Хаш чулуун ор нь хаш чулуугаар халааж, биеийн тодорхой хэсэгт дулаан, төөнө заслыг өгөх, булчин, үе, нуруу, цусны эргэлтийг сайжруулах зорилготой физиотерапийн төхөөрөмж юм.

Үйлчилгээ, ач тус

  • Бодисын солилцоо, цусны эргэлтийг сайжруулах
  • Өвдөлт, үрэвслийг намдаах
  • Дархлааг дэмжиж, биеийн эсэргүүцлийг сайжруулах
  • Биеийн дулааныг хэвийн байлгаж, бодисын солилцоо, дотоод шүүрлийн тэнцвэрт нөлөөлөх
  • Булчин суллаж, хаван хөөж, нойргүйдлийг багасгах
  • Стресс, бухимдлыг багасгаж, тайван унтаж амрахад нөлөөлөх
  • Эд эрхтэнд очих цусан хангамжийг сайжруулах

Нэг удаагийн хугацаа: Ихэвчлэн 20–40 минут

Анхаарах зүйлс

  • Хэт халуунд удаан хэвтэхээс сэргийлнэ.
  • Арьс эмзэг, цочромтгой бол болгоомжтой хэрэглэнэ.
  • Жирэмсэн болон хүнд өвчтэй хүн эмчийн зөвлөгөөтэй хэрэглэнэ.
  • Зүрх судасны хүнд өвчтэй бол эмчтэй зөвлөнө.
Лавлах утас: 8802-1191

Нурууны эмчилгээ

Нурууны татлага эмчилгээ

Бүсэлхий нурууны татлагын аппарат

Бүсэлхий нурууны татлагын аппаратаар нурууны өвдөлтийг бууруулж, хөдөлгөөнийг сэргээнэ.

Үйлчилгээ, ач тус

  • Бүсэлхий нугаламын хоорондын зайг нэмэгдүүлэх
  • Цусны эргэлт, тунгалгийн шингэний гүйдлийг сайжруулах
  • Өвдөлт намдаах
  • Хөдөлгөөнийг сэргээх

Эсрэг заалт

  • Нурууны гэмтлийн шинэ үе
  • Цусны даралт ихсэх өвчний II–III үе
  • Зүрх судасны дутагдал
  • 60-аас дээш нас
Лавлах утас: 8802-1191

Цахилгаан эмчилгээ

Интерференцийн гүйдлийн цахилгаан эмчилгээ

LECTRON-350RI · I.C.T

ICT цахилгаан бумба аппаратын цахилгаан өдөөлт нь «эндорфин» хэмээх байгалийн өвчин намдаагч бодисыг ялгаруулж, өвдөлтийн мэдрэмжийг бууруулдаг.

Тус аппарат нь булчин суллах, өвдөлт намдаах, цусны урсгалыг сайжруулах, хаваныг бууруулах үйлчилгээтэй.

Заалт

  • Нуруу, хүзүүний өвдөлт
  • Үе мөчний өвдөлт
  • Булчин, шөрмөсний өвдөлт
  • Мэдрэлийн гаралтай өвдөлт
  • Булчингийн агшилт, спазм
  • Остеоартрит
  • Нурууны остеохондроз
  • Үений хөшилт
  • Захын мэдрэлийн эмгэг
  • Гэмтэл, мэс заслын дараах өвдөлт
  • Цусны эргэлтийн эмгэг
  • Хаван
  • Булчингийн сулрал
Лавлах утас: 8802-1191

Цахилгаан эмчилгээ

Хэсгийн дарсонваль эмчилгээ

Искра-1 · импульсийн өндөр хүчдэлтэй аппарат

Искра-1 аппаратын шилэн электродоор биеийн тодорхой хэсэгт өндөр давтамжийн импульс өгч эмчилнэ.

Үйлчилгээ, ач тус

  • Хэсгийн өвдөлтийг намдаах
  • Арьсны хэсгийн тэжээлийг сайжруулах
  • Эд эсийн төлжилтийг сайжруулах
  • Үрэвслийн эсрэг үйлчлэх
  • Загатнааг багасгах
  • Бактери устгах

Заалт

  • Захын мэдрэлийн системийн өвчнүүд
  • Мэдрэлийн өвдөлт
  • Нейромиозит
  • Нурууны остеохондроз
  • Гипостези
  • Мэдрэлийн гаралтай дүлийрэл
  • Нейроциркулятор дистони
  • Толгой таллаж өвдөх, нойр хулжих
  • Цэвэршилтийн үеийн невроз
  • Арьсны загатнаа
  • Үс, хөмсөг унах
  • Нүүрний арьсны уян чанар буурах
  • Венийн судасны өргөсөл
Лавлах утас: 8802-1191

Физик эмчилгээ

Хэт авиан эмчилгээ

LECTRON-200 UD · хос сувгийн хэт авиа

Хэт авиан эмчилгээ нь 0.5–5 МГц-ийн тасралтгүй хэт авианы энерги болон цацруулагчийн хэт авиаг ашиглан, арьсаар дамжуулан эмийн бодисыг эд эс рүү нэвтрүүлэх арга юм.

Үйлчилгээ, ач тус

  • Өвчин намдаах
  • Судас өргөсгөх
  • Цусны эргэлтийг сайжруулах
  • Холбогч эдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • Агшилт тавиулах
  • Үрэвслийн эсрэг
  • Шимэгдүүлэх нөлөө

Заалт

  • Өвдөлтийн хам шинжтэй үений үрэвсэл
  • Үений хөшилт
  • Остеохондроз
  • Хэрлэг төст үений үрэвсэл
  • Үений шохойжилт
  • Үений наалдац
  • Булчингийн богиносолт
  • Ревматойд артрит
  • Яс, булчингийн гэмтэл бэртлийн дараах контрактур
  • Тендовагинит
  • Захын мэдрэлийн системийн үрэвсэл
  • Мэдрэлийн өвдөлт
  • Радикулит
  • Мөрний өвдөлт
  • Нурууны өвдөлт
  • Хүзүүний өвдөлт
  • Хацар эрүүний үений үйл ажиллагааны алдагдал
  • Нүүрний булчингийн өвдөлт
Лавлах утас: 8802-1191

Захиалга

Эрүүлээр урт насалъя

Хүлээн авалтад бэлэн төлөх эсвэл ажилтнаар баталгаажуулах банкны шилжүүлэг хийнэ.

Үндсэн хадгалалт нэвтрэлт, захиалга, чатыг ажиллуулна. Аналитикаас татгалзах нь эдгээрийг хаахгүй.

Аналитикийг унтрааж хадгалбал цаашдын цуглуулга зогсож, энэ сайтаас устгаж болох GA күүки устна. Өмнө илгээсэн мэдээлэл буцаагдахгүй.