Үйлчилгээний нөхцөл
Захиалгын нөхцөл
Сэмжид Хужирт рашаан сувиллын захиалга хэрхэн баталгаажих, төлбөр төлөх, өөрчлөх болон ирэхийн өмнө юу бэлдэхийг энд тайлбарлав.
Сүүлд шинэчилсэн: 2026.11.24
Захиалгын хүсэлт ба баталгаажуулалт
Онлайнаар илгээсэн захиалга нь хүсэлт байдлаар хадгалагдах бөгөөд манай ажилтан шалгаж баталгаажуулсны дараа хүчинтэй болно. Утсаар болон биечлэн захиалга өгөх боломжтой.
Хүсэлт илгээсний дараа таны сонгосон орыг баталгаажуулалт хүлээх хугацаанд түр хадгална. Энэ хугацааг хүсэлтийн хуудсанд харуулна. Хугацаандаа баталгаажаагүй хүсэлт автоматаар цуцлагдаж, ор чөлөөлөгдөнө.
Байрлах хугацаа ба өрөө
Онлайн захиалга нь захиалгын хуудсанд заасан стандарт хугацаатай (одоогоор 7 шөнө) бөгөөд заасан хугацааны дотор (одоогоор 3 сар) урьдчилан захиална.
Хуваалцах өрөөнд зөвхөн ижил хүйсийн зочид байрлана. Хүүхэд, тусгай багц болон өөр хугацаагаар байрлах бол хүлээн авалттай холбогдоно уу.
Үнэ ба төлбөр
Захиалгын хуудсанд харуулах үнэ нь тухайн үеийн өрөөний үнээр тооцогдоно. Хоол, эмчилгээ болон багцад юу багтахыг хүлээн авалтаас тодруулна уу.
Төлбөрийг хүлээн авалтад бэлнээр эсвэл банкны шилжүүлгээр төлнө. Шилжүүлгийг ажилтан шалгаж хүлээн авсны дараа төлөгдсөнд тооцно. Онлайн картын болон QPay төлбөр одоогоор боломжгүй.
Өөрчлөлт ба цуцлалт
Урьдчилгаа төлсөн захиалгыг цуцалбал сувилал урьдчилгааны 20%-ийг хураамж болгон авч, үлдсэн 80%-ийг буцаан олгоно. Буцаалтын хүсэлтийг байрлах хугацаа, үйлчилгээ эхлэхээс өмнө гаргана.
Огноо өөрчлөх эсвэл цуцлах бол аль болох эрт хүлээн авалтад мэдэгдэнэ үү. Огноо өөрчлөх боломжийг ажилтан өрөөний хүртээмжээр шалгана.
Эрүүл мэнд ба илгээх бичиг
Зочин бүр илгээх бичгийг бөглүүлж, иргэний үнэмлэх болон холбогдох эмнэлгийн бичиг баримтаа авч ирнэ. Эмчилгээг ирсний дараа эмчийн үзлэгээр тохируулна.
Хувийн мэдээлэл
Захиалгад шаардлагатай мэдээллийг хэрхэн ашиглах, хадгалахыг нууцлалын бодлого-д тайлбарлав.
Асуулт байвал хүлээн авалт руу залгана уу · 8802-1191